|

Буянхишиг Номуундалай нар гэрээсээ гараад 20 гаруй хонож байгаа тул ар гэрийнх нь хайж байна

Буянхишиг Номуундалай нар гэрээсээ гараад 20 гаруй хонож байгаа тул ар гэрийнх нь хайж байна

Баянгол дүүргийн харьяа 246 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Буянхишиг, Номуундалай нар 2017 оны 05 дугаар сарын 08 – ний өдөр хичээлдээ яваад орой хичээлээ тараад гэртээ ирэхгүй байна. Маргааш нь Буянхишиг, Номуундалай нарын ар гэрийнх нь 2017 оны 05 дугаар сарын 09 -ний үдээс хойш сургууль руу нь холбогдож асуухад хичээлдээ өнөөдөр ирсэн гэсэн хариуг сургуулийн захиргаанаас өгчээ. Тус хоёр хүүхэд нь эрэгтэй бөгөөд энэ сарын 09-ний өдөр хичээлдээ суугаад түүнээс хойш хэл сураггүй алга болоод өнөөдрийг хүртэл 20 гаруй хоножээ. Уг хоёр хүүхдийг харж үзсэн хүн байвал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон ар гэр лүү нь холбогдон үнэн бодиттой мэдээлэл өгнө үү? Холбогдох утас: 88615228 барина уу?

Сэтгүүлч Ч.Зэвэг

 

 

 


0 сэтгэгдэл