|

Энэ өдрийн зурхай /2017.05.24/

Энэ өдрийн зурхай /2017.05.24/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 28. Буд гараг. Гоё хүүхэн одтой, Хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй 
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Танд өнөөдөр багагүй орлого орно. Гэвч танд хэрэгтэй хэрэггүй юм авмаар санагдана. Та санхүүгээ сайн хянах хэрэгтэй. Ингэх нь таны ирээдүйд хэрэгтэй. Төлөвлөөгүй орлого орж ирснээс болж танд цаг зав гарна. Та амралтаа тансаг сайхан өнгөрнө. Удаан хүлээсэн хайр дурлал ирнэ. Гэвч энэ нь зөвхөн гадаад үзэмж, боловсрол дээр тулгуурласан чөлөөт харьцаа байна.


ҮХЭР (4/20-5/20)


Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Арилжааны аялалууд амжилттай болно. Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна. Удирдлагын зүгээс сонирхолтой санал ирнэ, шагнал хүртэж, амьдралдаа чухал мөрөөдлөө биелүүлнэ. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны байгуулсан гавьяаг тэр дор нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодорхой хугацааны дараа үнэлэх болно. Үүнд цочирдох хэрэггүй. Алга ташилтыг тайвнаар хүлээн ав. Олон нийтийн амжилтыг хувийн ашиг сонирхолдоо ашиглавал сарын сүүлд түншүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарна


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хувийн амьдрал таагүй өдөр. Бүтэлгүй дурлал сэтгэлийн хямралд хүргэж болзошгүй. Эртний цаг хугацаагаар шалгагдсан хэлхээ холбоо хүртэл тайван байлгахгүй. Дотны хүн тань таны сэтгэлийг багагүй зовооно. Гол нь шинэ харилцаа бүү үүсгэ, хуучин холбоо хэлхээгээ хадгалж үлд.


АРСЛАН (7/23-8/22)   

Даарч салхинд цохиулж болзошгүй. Хоолой өвдөж болзошгүй. Эмэгтэйчүүд энэ өдөр гадаад үзэмжиндээ анхаарал тавьж, үсээ өөрөөр янзлах, шинэ хувцас худалдан авах, гоо сайхны газарт ердийнхөөсөө илүү очно. Энэ бүхэн таны эрүүл мэнд, сэтгэл санаанд таатай нөлөөлөх болно. Найз нөхдийнхөө хүрээнд байх, үзэсгэлэн үзвэр үзвэл дээр.


ОХИН (8/23-9/22)

Мэргэжлийн ажилдаа идэвх гаргахгүй байсан нь дээр гэж од эрхэс зөгнөж байна. Энэ өдөр эерэг бодолд санаагаа төвлөрүүлж, амиа хичээсэн, биеэ тоосон байдлаас зайлсхий. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад хэн боловч танаас тусламж эрж магад. Бусдад төвөг бүү учруул. Орой тийш бие эвгүйрхнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэн нэгэнд өр тавьсан бол түүнийгээ эртхэн шиг өгч, хэрэггүй эд зүйлс, санамсаргүй танилуудаасаа хагацахыг хичээгтүн. Шинэ мэдлэгийг хүлээж авах чадвар чинь буурч, хичээлийн хуваарь өөрчлөгдөх, санаандгүй боловч тийм ч ноцтой бус шалтгаануудаас болж хичээл тасалдах асуудлууд үүсч мэднэ. Их ядарч, бие хямарч мэдэх учир хэт их хичээл цээжлэх гэсний хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхсийн байрлалын улмаас ааш зан хурцдаж магадгүй өдөр болно. Хэрүүл маргаан дүрсхийн гарсан шигээ түргэн зуур намдана. Ганц бие хүмүүсийн хувийн амьдрал хурц өрнөлттэй болж урьдчилан хэлэх аргагүй эргэлт гарч болзошгүй. Түрэмгий зан ааш, үйлдлийг эрс хориглож байна. Ашигтай хүмүүстэй танилцахад таатай өдөр.


НУМ (11/22-12/21)

Шинэчлэл, цэвэрлэгээ хийх, гэмшихэд таатай өдөр. Өнөөдөр та өрөвчхөн сэтгэлтэй байна. Гэмшлийн нулимс унагааж, муудсан хүмүүстэйгээ эвлэрнэ. Гэр бүл болоход хамгийн сайн өдрүүдийн нэг. Сүм хийдэд очиж нүглээ наминчлах гэмших, уучлахад сайн.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр ямар нэгэн ажил хэрэг үйл явдлыг дуусгахад таатай. Удаан шийдэж ядаж байсан зүйлдээ цэг тавих өдөр. Материаллаг болон ёс суртахууны өр төлбөрөө төлж дуусга. Түргэн зуур шийдвэр гаргах нөхцөл байдалд зөн совиндоо найд. Тэр таныг хуурахгүй.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр ганц өөрийн зорилгыг баримталбал гарцаагүй ялагдал хүлээнэ. Хэрвээ хувь заяаны тохиол бол хайртай хүн тань өөрөө тань дээр ирэх болно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Дархлаа муудаж болзошгүй биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй.


ЗАГАС (2/19-3/20)

Найдаж байгаагүй хүнээсээ гэнэтийн тусламж авах, муудсан хүнтэйгээ харилцаагаа сайжруулах гэх мэт гэнэтийн зүйлүүд болох болно. Та өөрийн янз бүрийн нөөц бололцоогоо илрүүлж түүнийгээ ухаалаг ашиглаж сур. Мөн түүнийгээ хяналтандаа байлга. Нөөц бололцоогоо илрүүлж уран бүтээлч авьяас чадвараа хэрэгжүүлэх өдөр. Та дуулах эсвэл гүн ухааны талаар бодлогошрох зэрэг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг хийж чадна.

0 сэтгэгдэл