|

Энэ өдрийн зурхай /2017.03.21/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 24. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй     
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Юу ч бүү төлөвлө, амлах ялангуяа тангараг тавихаас татгалз. Сэтгэл хөөрч, тогтворгүй тайван бус байдал илэрнэ. Сургалттай холбоотой чухал асуудлуудыг төлөвлөх хэрэггүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ өдөр үр өгөөжөө тийм ч амархан өгөхгүй. Тиймээс ажилдаа нямбай ханд.


ҮХЭР (4/20-5/20)

Нийтэч, эв зүй олох чадвар тогтворгүй байна. Ажил төрөлд худал хуурмаг, хоцролт, үл зохицох асуудал зөндөө гарах болно. Хүмүүстэй харьцах харьцаа, уулзалт яриа ажил хэргээ туйлын анхааралтай хандахыг танд зөвлөж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та хэдийгээр зөөлөн ааш зантай ч нэгэнт шийдвэр гаргахад буруу байсан ч түүнийгээ өөрчилдөггүй. Таны шургуу хөдөлмөрч зангаараа амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хүнд хэцүү нөхцөл байдалд уян хатан байх өөрийн гэсэн арга барилыг ол.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд өнөөдөр шинэ санаа гарна. Та айлгүй хийх хэрэгтэй. Таны тайван ухаалаг үгс асуудлыг намжаана. Таны өмнө буй чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал юм. Та ажлаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол хүний хэлснийг өөртөө битгий тусгаж авч бай. Эрүүлжүүлэх арга хэмжээ ав.


АРСЛАН (7/23-8/22)   

Гадаад төрх сайхан харагдавч амьдралын эрч хүч, бие сул байна. Хүчээр юуг ч бүү хий. Аливаа дасгалуудыг сайн дураараа хийх ёстой. Таны амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Та бүх шалгалт, сорилтыг давна. Сэтгэл санаанд өөрчлөлт гарч, эргэлзээгээ давна. Сэтгэл санаа, бүтээлч болон бусад боломж нэмэгдэнэ.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та бүхнийг дотроо бодож дуугаа хураана. Дотны хүн чинь ч тантай харьцаж чадахгүй. Хэсэг хугацаанд ганцаараа бай. Санаагаа төвлөрүүл. Нийтэд нь дүгнэж болохгүй. Худал зөвлөгөө, мэдээ мэдээлэл авснаар та гарах гарцгүй болж болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Найз нөхдийн тусламжтай төсөл боловсруулах ажилд сайн алхам гарна. Амьдрал гэдэг бол зорилготой алхам юм. Эс бөгөөс сэтгэл санааны болон эд мөнгөний алдагдалд орж болзошгүй байна. Амласан зүйлээ биелүүлэхийг хичээ. Сарын энэ долоо хоногт хуучны түнш, эртний анд, ивээн тэтгэгчтэйгээ учраа ололцох боломж гарна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та өмнөх үйл ажиллагааныхаа төрөл дээр ажиллаж, шинэ ажил эхлэхээс зүрхшээнэ. Өдрийн эхний хагаст хувийн амьдралд хүндрэл, бүтэлгүйтэл, төвөгтэй байдал гарч болзошгүй. Өдрийн 2 дахь хагаст гэнэтийн сайхан мэдээ дуулна. Гадагш явах, аялах, зочид хүлээж авах, айлчлал хийх зэрэгт сайн өдөр.


НУМ (11/22-12/21)

Хэрэггүй эд зүйлс, үл бүтэх танилууд, өр зээлээсээ салах өдөр. Өөр шууд хамаарах ажил, эсвэл гэр орныхоо асуудлыг шийд. Хэрэггүй хуучин эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгч тусал. Бусдад өртэй эсэхээ, биелүүлээгүй амлалт байгаа эсэхээ сана.


МАТАР (12/22-1/19)

Та санхүүгийн байдал аль эртнээс мөрөөдөж байсан тавилга худалдаж авах боломжтой болно. Ахуйн ажил төрөлд хэрхэн ханддагаа эргэн харж, түүнийгээ мөрдлөгөө болго. Энэ өдөр та дурлах агаад амьдрал сайхан санагдана. Одоо гол нь сэтгэл хөдлөлдөө хөл алдахгүй байж, сайн мууг ялгаж чадах хэрэгтэй. Үлдсэн бүхнийг таны өмнөөс хувь тохиол гүйцэтгэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Тааламжтай, ашигтай хүнтэй танилцаж магадгүй. Нэр хүндэд дуртай хүмүүс бүх нийтийн анхаарлын төвд байх болно. Хэрэв боломж гарвал та ажил дээрээ өөрийгөө харуулах ба удирдлагад сайшаагдах болно. Гэхдээ хэт алдар нэр хөөцөлдөх нь таныг хамт олны дунд хардлагад оруулна.


ЗАГАС (2/19-3/20)

Их хүч шаардаж, их амжилтад хүрэх үр бүтээлтэй өдөр. Дороо бат бөх суурьтай болж зоригтойгоор урагш ахих болно. Мөн та хэн дуртайгаа ятгаж чадна. Түүнчлэн түнштэйгээ чухал асуудал шийдвэрлэж болзошгүй. Үдээс хойш амьдралын эрч хүч үлэмж хэмжээгээр буурна.

11 сэтгэгдэл