|

Энэ өдрийн зурхай /2017.05.10/

Энэ өдрийн зурхай /2017.05.10/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 15. Ангараг гараг. Хонхорцог одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага:  Сэрэхүй
                          Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.  

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.  

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр харьцангуй тайван байна. Та амжилттай байна. Энэ өдөр та бүх авъяасаа гаргах хэрэгтэй. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачлагынхаа хүчээр удирдлагынхаа итгэлийг олж ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч царай гарган араар тань хор найруулж явдаг хүмүүсээс болгоомжил. Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор ч тэднээс байж болох юм.


ҮХЭР (4/20-5/20)

Дотны хүнийхээ бодит дүр төрхийг харж сэтгэл гонсойно. Ямар ч чухал шийдвэр бүү гарга. Сарын сүүл хүртэл хүлээ. Тэгээд бүгд тодорхой болно. Хэт их хүч зарцуулснаар осолд орж болзошгүй. Өндөр халуурдаг хурц өвчин тусч магадгүй. Бүхэл сарын турш биеийн ачааллаа хянаж тохируул.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр сэтгэл, адал явдалд таатай өдөр. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа наймааны ажилд таныг амжилт хүлээж байна. Сонирхолтой мэдээлэл авна. Шинжлэх ухаан, зохиол бүтээлийн ажил таны амьдралын чухал эхлэл байх болно. Хийж буй үйлдлийнхээ зөв эсэхийг ухамсарла. Амьдралд хайртай, идэвхтэй байдал бага зэргийн ачаалал, бие тавгүйрхэхийг саадгүй даваад гарна. Аялал зугаалгаас бүү татгалз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход тааламжгүй. Цугларсан олон хүн таны уур уцаарыг хүргэнэ. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал болох магадлалтай. Энэ өдөр багш, сэтгүүлч, радио телевиз, тээвэр, аялал жуулчлал ба худалдааны салбарт ажилладаг бол сайн. Хэрвээ танд өр байгаа бол аль болох хурдан салахыг бод.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ төсөлд хамтран оролцох эсвэл таны амлалтын талаар сануулна. Өнөөдөр бүх асуудлыг шийдчихгүй. Үүнээс гадна өнөөдөр дотны хүмүүс болон хамт ажиллагсадтай харьцаагаа сайжруулж чадахгүй. Удирдлага, хууль засгийн төлөөлөгчидтэй бүү уулз.


ОХИН (8/23-9/22)

Ойрынхоо хүмүүстэй харилцахад таагүй өдөр. Ойлголцохгүй, хайхрамжгүй, хэрцгий байдал гарч болзошгүй. Аар саар хэрүүл томрох аюултай. Бүхий л харьцаа тасарна. Сэтгэл санааны хөөрөлтийг багасгаж, өөрийгөө удирдаж, биеэ барь. Өдрийн хоёр дахь хагаст байдал хэвийн болно. Энэ орой хайр, зөвшилцөл, тайван байдлаар дүүрэн байна. Хайртай хүнтэйгээ хамт байвал хоёуланд чинь сайхан байх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од гарагс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх явдал, бүтээлч авьяас билгийг судлах сонирхол төрүүлэх бололтой. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрт тэд тус болно. Таны зорилго бол өөрийнхөө болон санаа нийлсэн хүмүүсийнхээ хүчийг хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө дайчлах явдал.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өмнөх өдрийн үйл явдлаас болж гомдоллож болгоомжгүй хэлсэн үгнээс болж асуудал хүндрэх магадлалтай. Та алдсан боломж, өнгөрсөндөө харамсч дурсан ярих бололтой. Хуучин гомдлоо март. Өнгөрснийг өөрчлөх аргагүй. Та өөрийгөө л зовоох болно. Энэ нь таны эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө.


НУМ (11/22-12/21)

Бүхнийг хаян, зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл төрнө. Гэвч үүнд багагүй мөнгө шаардлагатай. Харамсалтайн нь танд тийм хэмжээний мөнгө алга байна. Мөнгөтэй болохын тулд та бүх авъяас чадвар, идэвхээ ашигла. Өнөөдөр хуучин нөхдийнхөө дунд амрах нь зүгээр. Албан ёсны айлчлалаас татгалз.


МАТАР (12/22-1/19)


Болгоомж, хүлээлт, амгалан тайван байдлыг бэлэгдсэн өдөр. Шургуу, өдөр тутмын хөдөлмөрийн үр дүнд амжилт ирэх магадлалтай. Яг энэ үед өргөн олны талархлыг хүлээж чадахгүй. Тэвчээртэй бай, шинэ ажил бүү эхэл, ажлын зөв чиг баримжаагаа олохын тулд хүлээ.


ХУМХ (1/20-2/18)

Болгоомж, хүлээлт, амгалан тайван байдлыг бэлэгдсэн өдөр. Шургуу, өдөр тутмын хөдөлмөрийн үр дүнд амжилт ирэх магадлалтай. Яг энэ үед өргөн олны талархлыг хүлээж чадахгүй. Тэвчээртэй бай, шинэ ажил бүү эхэл, ажлын зөв чиг баримжаагаа олохын тулд хүлээ.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийн хандлага таны бусдын санаа бодлыг сайн эсвэл муу мэддэг байснаа засаж залруулна. Ямар ч хүний өөрийгөө танин мэдэх гэсэн эрмэлзлийг гүн гүнзгий ойлго, аливаа нөхцөл байдалд ухаалаг эсвэл ердийн эрүүл саруул ухаанаар ханд. Шинэ төслийн ажилд орохдоо чухал жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуул.


0 сэтгэгдэл