|

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

2017.5.23, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.5.23, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.05-20.33
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгүүлч Ч.Зэвэг

1 сэтгэгдэл