|

Кимбабнаас хүний шүд гарчээ

Кимбабнаас хүний шүд гарчээ

БНСУ-ын Инчён хотын нэгэн хүнсний дэлгүүрт зарагдаж байсан кимбабнаас хүний хоёр шүд гарсан байна.

Энэ талаар 45 настай нэгэн хэрэглэгч хүнсний аюулгүй байдлын холбоонд гомдол гаргасан бөгөөд уг кимбаб нь аюулгүй, баталгаатай гэсэн бичигтэй байжээ. Одоогоор кимбабыг яг хэн үйлдвэрлэсэн гэдгийг нарийн тогтоогоогүй байна.

Цагдаагийнхан дэлгүүрийн ажилчдаас мэдүүлэг авсан боловч тэднийг буруугүй гэдгийг тогтоосон байна. Энэ талаар холбогдох албаны ажилтан "Олдсон шүднүүдийг шинжилгээнд явуулсан. Хариуг нь хүлээж байна" гэж ярьсан байна.

 
Эх сурвалж: 24 tsag.mn

0 сэтгэгдэл