|

Жолооч нарын торгуулийг устгаж өгөөд мөнгө авдаг байсан нь тогтоогджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг 25 настай Т гэх залуу бусадтай тохиролцон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтэрч жолооч нарын торгуулийг устгаж өгөн хариуд нь мөнгө авдаг байжээ. Энэ хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм байна.

440 сэтгэгдэл