|

Маргааш олон улсын ойн өдөр

Жил бүрийн 3 сарын 21-ний өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. НҮБ дэлхийн тогтвортой хөгжлийн үндэс болсон ой модыг хайрлан хамгаалахын тулд гуравдугаар сарын 21-нийг "Олон улсын ойн өдөр” болгон зарлажээ. Жил бүрийн олон улсын ойн өдөр өөрийн гэсэн онцлог уриатай байдаг. 2017 онд "Ой ба энерги” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна. Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Гэсэн хэдий ч модны экологи, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн энэ мэт олон үр ашгийг үл харгалзан, дэлхийн ойн нөөц асар хурдацтайгаар багасч байгааг эрдэмтэд анхааруулж байна. 
Жил бүр 13 сая га ойг устаж байгаа нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хий ялгаруулалтын 12-20 хувийг бүрдүүлж байна.

2 сэтгэгдэл