|

Бичиг үсэг засварлах тэмдэглэгээ

 

Сэтгүүлч, редактор, зохиолч, байгууллагын удирдах ажилтнууд баримт бичиг засварлах стандарт тэмдэглэгээний талаар анхны мэдэгдэхүүнтэй, стандартын дагуу хийдэг байх ёстой. Хүний хийгээд өгсөн засварын тэмдэглэгээг компьютерийн эх бэлтгэгчид, дизайнерууд, нарийн бичгийн дарга нар ойлгож, зөв хийх хэрэгтэй болдог. Сэтгүүлч, дизайнер, хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэж байгаа их, дээд сургуулиудад энэ тухай заадаггүй нь харамсалтай. Найруулга зүй, хэл зүй, зөв бичгийн дүрмээ хэдий мэддэг ч дардас уншиж хүнд ойлгогдохоор засварлах чадваргүй сэтгүүлч, засварын тэмдэглэгээг ойлгож засах мэдлэггүй дизайнерууд олширвол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж алдаагүй гарах вэ?

Засварын тэмдэглэгээг эх материалаас ялгарахаар өөр өнгөөр хийнэ.

Монгол Улсын Стандарчлал Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 12-р сарын 20-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан "Баримт бичгийн бичлэгийн алдааг засварлах тэмдэг. Үндсэн шаардлага /MNS 5807᠄ 2007/-ыг дараах хүснэгтээс харна уу.

Бичиг үсэг засварлах тэмдэглэгээ

Дээрх нь албан бичиг баримтын алдааг хянахад зориулагдсан учир зарим тэмдэглэгээг хэвлэлийн засварт тохируулан хуучин стандартыг хослуулан хэрэглэхэд буруудахгүй. Үүнд: үг, өгүүлбэрийг өөр үг, өгүүлбэрээр сольж оруулах зэрэг засварыг уг мөрнийх нь харалдаа захын цагаан зай дээр тэмдэглэх нь зүйтэй. Учир нь уг хэвлэсэн текстийн мөрөн дунд шахаж хийсэн засвар нь шавааралдан уншихад төвөгтэй тул гаргагдахгүй, багтахгүй байх зэрэг явдал гардаг. Үүнээс үүдэн засвар буруу хийгдэх тохиолдол ч гардаг.

Бичиг үсэг засварлах тэмдэглэгээ

Иймээс энэхүү стандартад ороогүй, өмнөх нийгмийн үеэс олон жил хэвлэл мэдээлэл, ном үйлдвэрлэлийн салбарт ашиглаж ирсэн зарим нэг хуучин тэмдэглэгээг давхардуулахгүй нэмж орууллаа.

 


2 сэтгэгдэл