|

Хенри Форд засварын ажилтнуудаа хэрхэн цалинжуулдаг байсан бэ?

 
 Хенри Форд засварын ажилтнуудаа хэрхэн цалинжуулдаг байсан бэ?

Алдарт Форд автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулсан Хенри Фордыг мэдэхгүй хүн үгүй биз. Тэрээр "Хүн бүрт автомашин" гэсэн уриан дор үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлснээр аж үйлдвэрийн салбарт хувьсгал хийж чадсан билээ. Харин түүний олон үйлдвэрийн нэг цехийн ажилтнууд зүгээр суусныхаа төлөө цалин авдаг байсан гэдэгт та итгэх үү?


 

 

Форд үйлдвэрийн машины завсарын цехийн засварчид амралтын өрөөнд амрах хугацаагаараа цалинждаг байжээ. Энэ цалингийн системийг энгийн боловч маш ухаалгаар шийджээ. Амралтын өрөөнд засварчид амарч байхад цагийн тоолуур гүйж байдаг байж. Харин засварын цехэд засвар хийх шаардлагатай машин орж ирэнгүүт амралтын өрөөнд улаан гэрлэн дохио асан, тоолуур гүйхээ зогсдог аж. Засварчид машиныг засч дуусаад амралтын өрөөнд буцаж орж ирэхэд тоолуур дахин гүйж эхэлдэг байна.

 

Энэ цалингийн систем нь засварын ажлыг түргэн шуурхай мөн чанартай гүйцэтгэх гэсэн хоёр үндсэн зорилготой байж. Нэгдүгээрт, засварчид амралтын өрөөндөө хурдан буцаж орохын тулд засварын ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг байна. Мөн машинуудад ойр ойрхон эвдрэл гарч, дахин дахин засварын газарт ирүүлэхгүйн тулд нэгмөсөн чанартай сайн гүйцэтгэдэг байжээ.

Үнэхээр ухаалаг байгаа биз?


606 сэтгэгдэл