|

Төрийн ордныг засварлахад 42 тэрбум төгрөг шаардлагатай

Төрийн ордныг засварлахад 42 тэрбум төгрөг шаардлагатай

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонсчээ.

 

Төрийн ордны барилгыг 1947 оноос барьж эхлэн 1951 онд ашиглалтад оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь нас эрсдэж болзошгүй хэмжээнд хүрсэн гэж үзсэн байна.

БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын зарим хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38.8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. 2018 оноос Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

433 сэтгэгдэл