УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт "Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийг товлон зарлана” гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн” гэлээ.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургааадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм.
811 сэтгэгдэл