|

Архангайд 65 өрхийг малжуулжээ

 

Архангайд 65 өрхийг малжуулжээАрхангай/МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газраас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Булган, Эрдэнэбулган, Цахир, Цэнхэрсумдад хэрэгжүүлж,цөөн малтай 65 өрхөд нийт 300.0 сая төгрөгийн мал худалдан авахад зуучилжмалжуулан, залуу малчин өрхийн малын тоо толгойг өсгөн, өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.


Мөн 65 өрхийн 130 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулан, аж ахуй бизнес эрхлэх арга барилд сургасан байна. Залуу малчдын туршлага солилцох уулзалт арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын фермерийн аж ахуйтай хамтран зохион байгуулж, 47 залуу малчин оролцсон байна.


110 сэтгэгдэл