|

Тариатын "ДАСГАЛЫН ЗАМ"-ын ажил 70 хувьтай байна

Тариатын "ДАСГАЛЫН ЗАМ"-ын ажил 70 хувьтай байнаАрхангай /МОНЦАМЭ/. Тариат суманд улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр "Саруул харгуй" ХХК "Дасгалын зам"-ыг сайжруулсан шороон зам болгон барьж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Тариатын "Дасгалын зам" нь Халзанбүргэдэйгээс Мөрөн баг руу явах гол зам бөгөөд галт уулын чулуулаг бүхий бартаа саад ихтэй зам юм.



Тус зам нь ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд ажлын явцтай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцжээ.
Б.Гэрэлт-Од

139 сэтгэгдэл