|

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөр нэр дэвшигчийг сонгох шалгаан

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөр нэр дэвшигчийг сонгох шалгаанӨмнө намын удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг дэмжихгүй байх 4 шалтгаан:

  • Хоорондоо хэт зөрчилтэй, бие биедээ өс санасан байдал нь энэ хүмүүсийг намын эв нэгдлийг бий болгож чадахгүй төдийгүй хэн нэг нь намын дарга болбол намыг хагалан бутаргах, АН-ыг задлах аюултайг харуулж байна. Сонгуулийн сунгааны хаалтын үгэндээ Алтангадас, Шонхор фракцийн удирдлагууд бие биедээ дайн зарласан утгатай үг хэлсэн нь энэ зовинолыг гүнзгийрүүлж байна.
  • Монголын сонгогчид Ардчилсан намын өнөөгийн болон өмнөх удирдлагаас залхсан нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр илэрхий харагдсан. Шинэчлэл хийхээ нийгэмд зарлаж байгаа Ардчилсан нам хуучин удирдлагаа дахин сонговол нийгэмд АН-аас хүлээх шинэ зүйл байхгүй болж урам хугарах нь дамжиггүй. 2020 оны сонгуулиар нийт сонгогчдын 70 хувь нь 40-өөс доош насны залуучууд байх бөгөөд тэр үед АН-д хуучин удирдлага, тэдний төлөөлөл болох хүмүүс хэвээр байгаа нөхцөлд сонгуульд ялах боломжгүй.
  • Ардчилсан намын хуучин удирдлагуудын ажлын арга барил, менежмент ихээхэн хоцрогдсон бөгөөд намын гишүүдийн бүртгэл, намын хурлуудаа ч үр дүнтэй зохион байгуулж чадахгүй болтлоо уруудан доройтсон байна. Хуучин удирдлагуудын арга барил намыг зогсонги болгож, фракцийн зөрчилд баригдсан, гишүүдээ хайхардаггүй хаалттай байгууллага болгосон. Намын ажлыг гишүүдийнхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн явуулах бус, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх, өөрийгөө хамгаалах халхавч, бамбай болгон ашигладаг болж байна.
  • Хууль хяналтын байгууллагын барьцаанд байгаа нээнтэгтэй хүмүүс намын даргаар сонгогдвол АН тэр чигтээ хуулийн байгууллага, МАН-ын барьцаа, нээнтгэнд байхад хүрнэ.

Лу.Гантөмөрийг сонгох 4 үндсэн шалтгаан:

  1. Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийн холбоос болж, эв нэгдлийг сахиулах ноён нуруутай. Улс төрийн туршлагатай, тулхтай залуу хүн.
  2. 12 жил УИХ-ын гишүүн, 4 жил боловсролын сайдаар ажиллахдаа авилга, албан тушаалын хэрэгт нэрээ сэвтээж байгаагүй. Нэр цэвэр, тууштай зарчимтай итгэл даах хүн. (Өөрт нь шууд наах зүйл олдохгүй болохоор яаманд нь ажиллаж байсан хүний 10 жилийн өмнө ажиллаж байсан шашны байгууллагын асуудлыг наах гэж оролдсон нь Гантөмөрөөр оролдох гэсэн хүмүүсийн арга барилаа.)
  3. Өндөр боловсролтой. Ардчилсан намаа шинэ арга барил, шинэ мэдлэг, менежментээр орчин үеийн улс төрийн байгууллага болгон хөгжүүлэх чадвартай. Түүнд нь дэмжиж туслах сайн багтай. Эрдэм боловсролтой хүмүүс, эрдэмтдийн дэмжлэгийг хүлээдэг. Хүрээлэл сайтай.
  4. Нэг Ардчилал, МОАН гээд АН-ын боловсролтой, зарчимтай, нэр цэвэр хэсэг нь нийлж дэмжиж байгаа. Шинэ, зарчимч, ёс зүйтэй, боловсролтой чанараараа нийгэм, олон нийтийн итгэлийг хүлээж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд намаа ялуулах зөв нүүр царай, лидер байж чадна.

365 сэтгэгдэл