Хонг Конгийн тэрбумтан Li Kа-Shing хэрхэн 5 жилийн дотор байр, машинтай болох талаар зөвлөж байна. Li Kа-Shing Хонг Конг хүн учир Хятадын мөнгөн дэвсгэрт болох юанаар жишээ авч тайлбарласан байгаа гэдгийг анхаарна уу.
Хонг Конгийн тэрбумбан Li Kа-Shing-ийн энэхүү мөнгөний талаарх арга ухаан нь хүнд 5 жилийн дотор амьдралаа сайжруулах тал дээр бодит дэмжлэг өгч чадахуйц түүний амьдрал дээр үндэслэгдсэн бяцхан онол юм. Ойлгомжтой тайлбарлахын тулд эхлээд таны сарын орлого ердөө 2,000 юань гэж төсөөлөөд энэ нь таны амьжиргаанд хангалттай гэж үзье. Би танд 5 төрлийн мөнгөний хуримтлал үүсгэхэд тусалья: 1-рт 600 юань, 2-рт 400 юань, 3–т 300 юань, 4-т 200 юань, 5-д 500 юань.
Эхний хуримтлалыг амьжиргааны зардлаас гаргаж авах боломжтой. Энэ нь энгийн арга бөгөөд та өдөрт дээд тал нь 20 юань зарцуулна. Өглөөний цайндаа ганц өндөг, аяга сүү, өдрийн хоолонд энгийн хоол, оройн хоолонд ногоо махнаас бүрдсэн хоолоо өөрөө хийж идээд унтахын өмнө 1 аяга сүү уух гэх мэтээр өдөр бүрийн хоолны зардалдаа анхаарал хандуулаад үзээрэй. Тэгэхэд 1 сарын хоолны мөнгө 500-600 юань болно. Чи залуу хүн бол энэ байдлаар хооллоод явахад эрүүл мэндэд ямар ч асуудал үүсэхгүй.
2-р хуримтлал: Өөрийн орон зайг бий болгон найзуудтай болох. Энэ нь чамайг сэтгэл хангалуун болгоно. Та утасны тооцоогоо сард 100 юаньд багтаа. Сардаа найзууддаа 2 удаа өдрийн хоолоор дайл, нэг удаадаа 150 юань-аас хэтрэх хэрэггүй. Гэхдээ хэнийг өдрийн хоолоор дайлахаа сайн бод. Чиний өдрийн хоолоор дайлах хүн чинь чамаас ухаантай, эсвэл чамаас баян, мөн чиний карьер өсөлтөнд тусалж чадах хүн байх ёстойг битгий мартаарай. Үүнийгээ сар бүр хий. 1 жилийн дараа гэхэд чиний найзуудын чинь тойрог чамд бодит үнэ цэнийг авчирсан байх ётой. Чиний нэр хүнд, нөлөө, үнэ цэнэ тэр үед бусдад танигдаж эхлэх болно. Чи өөрөө өөрийнхөө давуу тал, сайн чанарыг хөгжүүлэх ёстой.
3-р хуримтлал: Суралц. Сард ойролцоогоор 50-100 юань–аар ном худалдаж ав. Яагаад гэвэл чамд хангалттай мөнгө байхгүй учраас өөрийн мэдлэг хөгжилд анхаарал тавь. Номоо анхааралтай уншиж, номонд зааж буй стратеги болон хичээлүүдийг сайн эзэмш. Ном болгоноо уншсаны дараа өөрийн үгээр тайлбарлаж ярьж чадах хэмжээнд очтолоо номонд заасныг өөрийн болгоод бусдадаа хуваалцаж ярьж өгөх нь өөрийгөө илүү итгэлтэй болгож бусадтай илүү ойр дотно харьцааг үүсгэнэ. Үүнээс гадна сар бүр 200 юанийг сургалтанд хамрагдахад зориулж хадгалж бай. Та илүү их орлого олсон тохиолдолд эсвэл илүү хуримтлалтай байсан цагт ахисан түвшний мэдлэг олж авахад туслана. Энэ нь ганцхан мэдлэг олоход зориулагдахаас гадна чи өөртэйгээ адил өсөн дэвшиж буй сурч боловсрохыг хүссэн хүмүүстэй танилцах болно. Тийм найз нөхдийг олоход тийм ч амар биш.
4-р хуримтлал: Аялал зохион байгуул. Жилд хамгийн багадаа 1 удаа аялаж бай. Амьдралын туршлагаас суралц. Хямд үнэтэй газар байрлаж зардлаа хэмнэ. Тун удахгүй чи олон орноор аялаж тэр бүхнээсээ өөр өөр туршлага олж авна. Олж авсан туршлага бүхэн чамайг цэнэглэж чи ажлаа хүсэл тэмүүлэлтэй хийнэ.
5-р хуримтлал. Хөрөнгө оруул. Эхлэлтийн хөрөнгийн эх үүсвэр болгож банкиндаа 500 юань хадгал. Энэхүү хөрөнгөө өөрийн жижиг бизнесээ хийхэд ашигла. Жижиг дунд бизнес найдвартай ба бөөний худалдаачидтай уулзаж зарж болох зүйл хай. Мөнгөө алдсан ч байсан чи их мөнгө алдахгүй. Хэрвээ чи ашиг олж чадвал өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэхийн зэрэгцээ чи багахан хэмжээний бизнес хийх туршлагатай болно. Ашгаа нэмэгдүүлснээр чамд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжууд олдох болно. Урт хугацааны хөрөнгө оруулалт нь чиний ирээдүйн амьдралын баталгаа болж чадна.
Хэрвээ жил хичээсний дараа олж буй орлого чинь 2000 юань байх юм бол чи өөрчлөлт гаргаж чадаагүй байна гэсэн үг бөгөөд чи өөрөөсөө ичих хэрэгтэй. Дэлгүүр явж хамгийн хатуу дүпү аваад толгойн дундуураа цохь. Энэ бол чиний хүртэх ёстой ганц зүйл.
Хэрвээ сарын цалин чинь 3000 юань болсон бол чи шаргуу ажилласан хэвээрээ л байгаа юм байна. Хагас цагийн ажил олох хэрэгтэй. Хагас цагийн худалдааны ажил болно. Худалдааны ажил нь чиний ур чадварыг сорьсон хүнд ажил учраас чи зарах урлагийг суралцаж тэр нь цаашдаа чиний ирээдүйн ажил мэргэжилд маш ихээр тус болох болно. Амжилттай бизнес эрхлэгчид бол бүгд зарах урлагийг сайтар эзэмшсэн мэргэжлийн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэл мөрөөдлөө зарж бодит болгох чадвартай бай. Ирээдүйн карьерт чинь нөлөөлөх олон хүмүүстэй чи уулзаж танилцана. Чи худалдаа хийснээрээ юуг яаж зарж болохыг эсвэл зарж болохгүй вэ гэдгийг ойлгодог болно. Зах зээлийн хандлагыг судалж ирээдүйн шилдэг бүтээгдэхүүнийг тодорхойлох хэрэгтэй.
Шаардлагагүй зүйлд мөнгө битгий үр, жишээ нь гутал хувцас бага ав. Чи баян болсон хойноо хүссэн бүгдээ авч чадна. Харин хайртай нэгэндээ бэлэг авах мөнгө цуглуулж байгаад бэлэг авч өгөөрэй. Түүндээ өөрийн ирээдүйн төлөвлөгөө, санхүүгийн зорилтоо ярьж хуваалцаж яагаад одоо өөрийгөө ийм мөнгөө хэмнэж нарийлж амьдарч байгаагаа тайлбарла. Мөн өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө няцаж цуцашгүй зүтгэж заавал амжилтанд хүрнэ гэдгээ хэлээрэй, энэ нь чамд өөрт чинь асар их хүч, итгэл өгнө.
Тусламж хэрэггүй бизнес гэж байдаггүй. Боломж олдож л байвал хагас цагаар ч гэсэн ажилла. Ингэснээр чиний зан чанар үнэлэгдэхээс гадна чадвар чинь нэмэгдсээр л байна. Энэ туршлага чамайг хөгжүүлж чи санхүүгийн зорилгодоо хүрэхэд ойртуулах болно. 2 жилийн дараа гэхэд чиний сарын орлого 5,000 юань болно. Инфляци мөнгөний ханш гэх мэтийг тооцвол хамгийн багадаа л 3,000 юань болсон байх болно. Хэмжээнээс үл хамааран орлогоо 5 хэсэгт хуваахаа бүү март. Үргэлж чадлаараа хичээж, хүмүүстэй харилцах хүрээгээ нэмэгдүүл. Орлого чинь тэр л хэмжээг нэмэгдсээр байна. Суралцахад, итгэлтэй байдлаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хий. Аялж амрахад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Хүрээгээ тэлж, ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Энэ бүхэн орлогыг чинь нэмэгдүүлсээр л байх болно. Энэхүү тэнцвэрийг сахиж л чадвал удалгүй нэмэлт орлоготой болно. Амьдралаа төлөвлөж ашиг хүртэхийн зэрэгцээ чи өөрөө ч гэсэн сайхан харагдаж, өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Найз нөхөд ч нэмэгдэж үнэ цэнэтэй олон харилцаанууд бий болно. Чанартай сургалтанд оролцож, том төслүүдтэй ажиллаж сайхан боломжууд чамд гарна. Өөрийн байр, машин, хүүхдүүддээ зориулах хангалттай боловсролын хуримтлал үүсэх зэргээр мөрөөдөлдөө бага багаар чи хүрнэ.
Амьдралыг бүтээж, албан тушаалын өсөлтийг төлөвлөж, аз жаргалыг бэлтгэж болно. Чи одоо л төлөвлөж эхэл. Ядуу байх үедээ гэртээ бага цагийг, гадаа их цагийг өнгөрөө. Харин баян үедээ гэртээ их цаг, гадаа бага цагийг өнгөрөө. Энэ бол амьдралын урлаг. Ядуу үедээ хүмүүст мөнгөө зориулж харин баян болохоороо мөнгөө өөртөө л зориул. Олон хүмүүс үүнийг эсрэгээр нь хийдэг.
Ядуу байх үедээ хүмүүст эелдэг ханд, тооцоотой байсны хэрэггүй. Баян үедээ бусад хүмүүс чамд өөрөөр хандаж байгааг мэдэрч үүнээс бас олон зүйл ойлгоно. Өөрөө өөрийгөө хайрлаж сур. Ядуу байх үедээ хүмүүст хамгийн сайнаараа тусалж ашиглуул. Баян болсон үедээ харин хүмүүст битгий ашиглуул. Олон хүмүүс амьдралын энэ зарчмыг ойлгодоггүй.
Ядуу байхдаа байгаа мөнгөө бусдадаа зарцуул, хүмүүс ч үүнийг харах болно. Баян болсон үедээ битгий үрэлгэн бай, чимээгүй өөртөө л зарцуул. Ядуу ч гэсэн өгөөмөр байж, баян ч гэсэн үрэлгэн харагдаж болохгүй. Энгийн амьдар. Чиний амьдрал энэ л үед амар амгалан болно.
Залуу хүн ядуу байна гэдэг түүний буруу биш. Ядуу байна гэж айсны хэрэггүй. Зөвхөн өөрийгөө л хөгжүүлж, эрдэм мэдлэгт суралцаж юунд хөрөнгө оруулахаа мэдэх нь чухал. Мөн юунаас зайлсхийж, юунд мөнгөө үрэхгүй байх ёстой гэдгээ мэдэх нь их чухал. Энэ бол хамгийн чухал зарчим. Хувцасанд их мөнгө үрж байхаар чанартай гэсэн цөөн зүйлд мөнгөө зарцуул. Гадуур бага хооллох гэж хичээ. Гадуур хооллох үедээ тооцоогоо өөрөө төл. Гол нь өөрөөсөө том мөрөөдөлтэй, чамаас шаргуу ажилдаг хүнд хоол авч өгч бай.
Чиний амьжиргаа асуудалгүй болох үед үлдсэн мөнгөө мөрөөдөлдөө хүрэхэд зориул. Далавчаа дэлгээд мөрөөдөлдөө хүр. Гайхалтай амьдралаар заавал амьдрана гэдгээ санаарай.
Харвардын алдартай нэгэн онол байдаг. Энэ нь хүн 20-22 цагийн хооронд энэ 2 цагийг яаж өнгөрүүлснээс хүний амьдралын хувь заяа шийдэгддэг гэж үздэг байна. Энэ 2 цагийг суралцахад, бодоход, бас ач холбогдолтой лекц болон зөвлөгөө сонсож өнгөрөө. Хэдхэн цаг шаргуу байж чадвал амжилт чиний хаалгыг тогших болно.
Өнгөрсний талаар санаа зовох хэрэггүй. Алдаагаа бодож битгий шантар. Асгасан сүүний араас уйлах ямар ч хэрэггүй. Хүн болгон л алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаж өөртөө ахиж алдаагаа давтахгүй гэдгээ амлах нь л чухал. Боломжийг алдсан бол санаа зовох хэрэггүй, өөр шинэ боломж үргэлж байх болно.
Буруу ойлголцсон үедээ инээмсэглэж сур. Чи өргөн мэдлэгтэй гэдгээ харуулж байгаа юм. Ямар ч арга байхгүй санагдсан үед инээмсэглэх нь сэтгэлийг чинь тайвшруулна. Гуниглах үедээ чангаар инээх нь чиний өршөөнгүй зан чанарын илрэл. Хүмүүс чамд тоомжиргүй хандах үед инээмсэглэ. Чи өөртөө итгэлтэй байгаагаа харуулна. Үнэнч бус харьцаанд ч инээмсэглэн хандсанаар чи өөрийгөө намуун зөөлөн гэдгээ харуулна.
103 сэтгэгдэл