|

Цэнхэрийн халуун рашааны нөөцийг тогтооно

Цэнхэрийн халуун рашааны нөөцийг тогтооно

Аймгийн БОАЖГ-аас "Рашааны нөөц, хамгаалалт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг БОАЖЯ, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтран Цэнхэр сумын халуун рашааны баазад энэ сарын 27-нд зохион байгуулжээ. Төвийн бүсийн сав газрын захиргаад, талуудын оролцооны зөвлөлийн хамтарсан энэ хэлэлцүүлэгт 8 сав газрын захиргаа, яам, аймаг, сумдын удирдлагууд, бизнес эрхлэгчид, малчид гээд 80 гаруй хүн оролцсон байна. 

Сүүлийн үеийн аялал жуулчлалын нэг төрөл болох эрүүл мэндийн аялал жуулчлал, дотоодын аялагчдын гол зорин очих газрын нэг рашааны ашиглалт, хамгаалалтын асуудлыг хөндөн, илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Цэнхэрийн халуун рашааны нөөцийг тогтоохоор шийдвэрлэсэн байна. Энэ ажлыг Цэнхэрийн халуун рашаан орчимд одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа таван жуулчны баазын хөрөнгөөр гүйцэтгэх ажээ. 

Цэнхэрийн халуун рашаан нь ундаргаасаа 96 хэмийн халуун гардаг рашаан юм.


32 сэтгэгдэл