|

ТАВАН АЙМГИЙН 100 ОРЧИМ СУВИЛАГЧ СПОРТЫН 4 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монголын сувилагчдын нийгэмлэгээс хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг спортын 4 төрөлт тэмцээн Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.

 

Төвийн бүсийн таван аймгийн нийт 100 орчим сувилагчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөж байна. Тэмцээн сагс, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр явагдаж байгаа бөгөөд эндээс шалгарсан баг улсын хэмжээнд өрсөлдөх эрхтэй болох юм.

Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилахуйн мэргэжилтэн бэлтгэгдээд байгаа бөгөөд Дархан-Уул аймагт 600 орчим сувилагч ажиллаж байна.

36 сэтгэгдэл