|

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

 

Өвлийн олимпийн наадмын уран гулгалтын хамгийн үзүүштэй төрлийн нэг болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр богино үзүүлбэрээр эхэллээ.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар Оросын олимпийн багийн энэ төрөлд оролцогчид онцгойрч эхэллээ. Богино үзүүлбэрийг Оросын Алина Загитова 82.92 оноогоор тэргүүлж эхэлсэн бол мөн Оросын Евгений Медведева 81.61, Канадын Кэйтлин Осмонд 78.87 оноогоор хоёр, гуравдугаар байрт орлоо.

Японы Сатако Мияхара, Сакамото нар 4-5-р байрт эрэмбэлэгдсэн бол дэлхийн аварга, 'Сочи 2014' олимпийн наадмын хүрэл медальт Италийн Каролина Костнер 73,15 оноогоор зургадугаар байрт бичигдлээ. Костнер энэ жил 31 нас хүрч байгаа аж.

БНСУ-ын залуу уран гулгагч Чо Да Бин 67,77 оноо авснаар 8-р байрт орлоо. 30 уран гулгагч оролцсоноос 24 нь нөгөөдөр (2018.02.23) болох чөлөөт үзүүлбэрт өрсөлдөхөөр болов.

Эх сурвалж: Yonhap news

437 сэтгэгдэл