|

Үндэсний сурын харвааны аймгийн аваргууд тодров

Үндэсний сурын харвааны аймгийн аваргууд тодров

Үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээх, сурын харваагаар хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад сурталчлан таниулах, баяр наадмын бэлтгэл болгох зорилгоорэнэ сарын 25, 26-ны өдөр наадмын талбайн дэвжээнээүндэсний сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

ТэмцээндЭрдэнэбулган, Жаргалант, Хашаат, Чулуут сумын таван багийн 50 харваач холимог багийн болон ганцаарчилсан цуваа харваанд өрсөлдөж, цэц мэргэнээ сорилоо.

Багийн харваанд Жаргалант сумын харьяат аймгийн мэргэн Г.Баянмөнх ахлагчтай баг нэгдүгээр байрт орсон бол цуваа харвааны эрэгтэй төрөлд Тариат сумын уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач Ц.Энхчулуун тэргүүлжээ. Харин эмэгтэй төрөлд Эрдэнэбулган сумын харьяа I зэргийн харваач Ч.Эрдэнэтуяа тэргүүлсэн байна.


5 сэтгэгдэл