
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.
Худалдан авах ажиллагааны одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгох өөрчлөлтийг хийнэ.
10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход тендерийн баталгаа шаардахгүй болно. Ингэснээр нийт тендер шалгаруулалтын 99.6 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болж буйг хуулийн төсөл боловсруулагчид танилцууллаа.
0 сэтгэгдэл