|

Архангай аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас улсын чанартай зам хаагдаад байна


Баяр наадмын өдрүүдээр хур бороо элбэгтэй байх тухай мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа. Өнөөдөр Архангай аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас улсын чанартай А0603 чиглэлийн автозам элс, хайргаар хучигдсан тул замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Иргэдийг зам нээгдэж хэвийн болтол тус чиглэлийг зорихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас өөрийн цахим хуудсаар дамжуулан анхааруулсан байна. 

0 сэтгэгдэл