Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Үерийн усанд 17 иргэн боогдож, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус суманд аймгийн онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги зэрэг холбогдох байгууллагуудын алба хаагчид шуурхай ажиллаж, усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл, гэмтлийг арилгахаар ажиллаж байна.Цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн аюулгүй байдлаа ханган үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой байдлын газар
0 сэтгэгдэл