|

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь аймаг сүүл мушгилаа


 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г танилцууллаа.

       Орон даяар засаглалын үр ашиг 1.8 хувиар өсөж, дэд бүтэц, эдийн засаг буурсан үзүүлэлттэй байна. Баруун бүсийн гурван аймаг үзүүлэлт муутай байгаа. Үүнээс Баян-Өлгий аймагт төрийн үйлчилгээний чанар муудсан. Татвараас зайлсхийх, сумын төвөөс аймгийн төв рүү шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. Авлига, албан тушаалын хэрэг ихэссэн. Өмнөх жилүүдэд аймгууд  үзүүлэлтийн хувьд хол зөрүүтэй байсан. Харин одоо хооронд өрсөлдөх чадвар дутмаг болсон нь ажиглагдаж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь аймагт нэгдүгээрт оржээ. Үүний дараа Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг орж байна.
     Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд өрсөлдөх чадвараараа сүүлд эрэмбэлэгджээ.

0 сэтгэгдэл