|

АРХАНГАЙ: Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг 12 сумын ЗДТГ нэвтрүүллээ



Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу аймгийн 19 суманд Чанарын менежментийн тогтолцооISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг энэ онд эхлүүлсэн. Архангай аймгийн ЗДТГ болон 19 сумын ЗДТГ нь Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд анхдагч болж байна. Энэ онд 12 сумын ЗДТГ дээрх стандартыг нэвтрүүлж, энэ сарын 22-ны өдөр тохирлын гэрчилгээгээ гардан авлаа.  


Тодруулбал, Өлзийт, Батцэнгэл, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Хангай, Эрдэнэмандал, Өгийнуур, Хашаат сумд "Тэнүүн сэтгэмж" ХХК-тай зөвлөх ажлын гэрээ байгуулан,Чанарын менежментийн тогтолцооISO 9001:2015стандартыгнэвтрүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Үлдсэн долоон сум нь ирэх 2023 онд аймгийн 100 жилээс өмнө зөвлөх үйлчилгээ авч, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015стандартыг нэвтрүүлнэ. Олон улсын Чанарын менежментийн тогтолцооISO 9001:2015 стандарт гэдэг нь олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг саадгүй, түргэн шуурхай, зөв, шударга хүргэж, иргэдийн сэтгэл ханамжтай байх бодлогыг хангах явдал юм.


Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн 12 сумын ЗДТГ-т тохирлын гэрчилгээг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар,ЗГХЭГ-ын референтД.Ганбат,аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, "Кю-Сертф" ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Амарзаяа, "Тэнүүн сэтгэмж"ХХК-ий захирал, зөвлөх аудиторууд гардуулж, баяр хүргэлээ.

0 сэтгэгдэл