|

ТОЙМ: "Жи Тайм"-ын захирлыг баривчилж, АН шинэ байранд орсон долоо хоног

ТОЙМ: "Жи Тайм"-ын захирлыг баривчилж, АН шинэ байранд орсон долоо хоног

"Жи Тайм" компанийн захирлыг баривчилав

ТОЙМ: "Жи Тайм"-ын захирлыг баривчилж, АН шинэ байранд орсон долоо хоног

Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн "Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-нд "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан юм.

Тэрбээр  Ж.Маратыг  Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Түүнд болон түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч бөгөөд ийнхүү хилээр зугтах гэж байгаад саатуулагдсан байна. Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгний мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажилллагаа үргэлжилж байна.

АН "Шонхор тауэр”-т нүүж орлоо

ТОЙМ: "Жи Тайм"-ын захирлыг баривчилж, АН шинэ байранд орсон долоо хоног

АН ирэх хавраас өөрийн байртай болох барилгын ажлаа эхлүүлэх хүртэл "Шонхор тауэр”-т байрлахаар боллоо. Тус тауэрын нэрийг өөрчилж, Ардчиллын өргөө болгож, АН-ын төв байр байрлах юм байна. Энэхүү байрны нээлтийг өчигдөр намын тамга тэмдгээ хүлээж авсан АН-ын дарга С.Эрдэнэ намын нөхдийнхөө хамт нээлтээ хийсэн юм.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Эрхэмбаяр албан тушаалаа Ц.Туваанд шилжүүлж буйгаа дуулгаад, тамга тэмдгээ гардуулсан аж.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөж байна гэв

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс  хэвлэлийн бага хурал зарлаж тус компанид 1072 хувьцаа эзэмшдэг иргэдийн эрх зөрчигдөж буй талаар болон компанийг тойрсон зарим нэг асуудлаар мэдээллээ. "ЭТТ” ХК-ийн зөвхөн нүүрсний ордоос гэхэд Монгол Улсын иргэн бүр 30 сая ам.доллар буюу ойролцоогоор 70 тэрбум төгрөгийн хувь хүртэх ёстой гэлээ.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир хэлэхдээ "Тус компани нь нэг жилийн 900 сая төгрөгийн түрээсийн байранд байрладаг. Нийт 587 ажилчдын 200 нь оффисын ажил хийж байна. Монгол Улсыг 60 жил тэжээх хэмжээний баялагтай тус ордыг гадныханд зүгээр өгөх гээд байгааг эсэргүүцэж байна. Монгол Улс 2016 онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд нэгдсэн. Үүний дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ялгаруулж буй хүлэмжийн хийн асуудлыг шийдэхэд тус гэрээнд заасны дагуу үнэгүй үйлдвэр барьж өгөх боломж байхад үүнийг үл тоон урд хөршийн зарим нэг компаниудтай хуйвалдаж байна. Энэ талаар бид Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох газруудад гомдол, нэхэмжлэл гаргана” гэлээ.
Мөн хурлын төгсгөлд ард иргэдийг ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт нэгдэхийг хүслээ. Нэгдэхдээ заавал ирж гарын үсэг зурах шаардлагагүй, байгаа газраасаа чадах чинээгээрээ дуу хоолойгоо нэгтгэж нэг хүнд ноогдох 70 тэрбум төгрөгийнхөө төлөө тэмцэхийг уриаллаа.
Ким Жон Намын үхэл дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

ТОЙМ: "Жи Тайм"-ын захирлыг баривчилж, АН шинэ байранд орсон долоо хоног

Даваа гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайз улсад бусдын гарт амиа алдсан талаар БНСУ-ын Засгийн газраас мэдээлсэн.

Куала Лумпурын нисэх онгоцны буудалд хэн нь тодорхойгүй хоёр эмэгтэй Ким Чен Намыг хордуулан амийг нь хөнөөсөн гэж "YTN" телевизээр мэдээлжээ. Түүнийг нисэх онгоцны буудлын эмнэлэгт хүргэх замд нас барсан талаар албаныхан мэдээлсэн байна. Ким Чен Нам Макао хүрэх нислэгээ хүлээж байхдаа ийнхүү амиа алдсан гэж Малайзын Цагдаагийн албанаас мэдэгдсэн юм. Улмаар Малайзын Путражая хотын эмнэлэгт Ким Чен Намын биед задлан шинжилгээ хийж байгаа талаар "Associated Press" агентлаг мэдээлжээ. Ким Чен Нам нь БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү байсан төдийгүй олон жилийн турш гадаад улсад амьдарч байсан аж.

Манжуурыг зорьсон таван монгол иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

 

БНХАУ-ын Манжуур хот руу зорчиж байсан манай улсын таван иргэн өчигдөр зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тэд Дорнод аймгийн төвөөс гарч  тус улсын хилийн боомт Алтан-Эмээлээс Манжуур хот руу машин хөлслөн явж байсан бөгөөд хөлсөлж явсан "Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ. Нас барсан иргэд нэгэн аймгийн сургуулийн багш нар байсан гэнэ. Монголын талаас хобогдох албаны хүмүүсийг иртэл осолд өртсөн иргэдийг ослын газраас хөдөлгөхгүй байх Хятадын холбогдох албаны шийдвэр гарсантай холбогдуулан Дорнод аймгаас шуурхай бүрэлдэхүүн гарч хэргийн газар руу хөдөлжээ.

Эх сурвалж: Bolod.mn 

8 сэтгэгдэл