|

Энэ өдрийн зурхай /2017.04.05/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 9. Буд гараг. Найралт эх одтой, хар нохой өдөр.

Барилдлага: Үхэх      
Шүтэн барилдлага: Сансар   
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүч, дархлаа буурч халдварт өвчин тусах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Нойрны дэглэм барь. Тайван нойрсох нь хамгийн сайн эм болно. Таны нэр хүндэд сэв суулгах таагүй үйл явдал тохиолдож болзошгүй. Авсан үүрэг даалгавараа биелүүл. Томоохон ажлуудыг гүйцэтгэхэд хүч чармайлт бүү хайрла.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хариуцлагатай шийдэмгий байдал тань хөнгөмсөг харьцаатай байсан хүнийг чинь гайхшруулна. Танд насаар ахимаг, туршлагатай хамтарч хүнтэй харилцан ойлголцоход хялбар байх болно. Сэтгэл хөдлөлөөр аливааг хийж болохгүй. Хуучны гомдлоо санаж явах хэрэггүй. Өш хонзон санах хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

 Төрөлхийн сайхан харьцаа, бас дур булаам байдал энэ өдөр танд юунаас ч илүү хэрэгтэй байна. Хэрвээ таныг айлд урьсан бол эелдэг хэлбэрээр татгалзах, эсвэл хойшуулсан нь дээр. Мэдрэлийн болон зүрх судасны өвчин тусах нигууртай байна. Бүх ажил амархан бүтэж, аливаа мөнгөний асуудал тулгарахгүй бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ ордны хүмүүсийн нийгмийн үүрэг хариуцлага, эрх зүйн үйл ажиллагаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулна. Энэ нь тэдний карьерийг өсгөнө.Та идэвхтэй байвал өөртөө болон дотны хүмүүстээ албан тушаалын шатаар өгсөх явдлыг хөнгөвчилж өгнө. Харин өөрт хамааралгүй зүйлст бүү оролц.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та санхүүгээ дээшлүүлэх боломж байна. Та алдаан дээрээ суралцах хэрэгтэй, та хурдан шуурхай ажиллаа явуулах хэрэгтэй. Урьдчилан таамаглах аргагүйгээр биеэ авч явна. Шийдвэрийг бусдын дарамтан дор бус өөрөө гаргах ёстой. Олон уулзалт хойшлогдоно.


ОХИН (8/23-9/22)

Таны ямар ч хийсэн ажил чинь бүтэмжтэй бүх төлөвлөгөө чинь удаан хугацаатай явагдана. Таныг од гарагс аз жаргалаар ивээх болно. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хамаатнууд, найзууд, ивээн тэтгэгчээ түшиглэвэл нэр хүнд нөлөөгөө мэдэгдэхүйц бэхжүүлж чадна. Өөрийн оршин суугаа газраа солих хэрэггүй. Засварын хүнд ажил бүү хий. Өөрийнхөө бодол, сонирхлоор бүхнийг хийлгүй бусдын зөвлөгөөг сонсох нь байдлыг сайжруулна. Дотны хүмүүстэйгээ хувь заяаныхаа талаар хэт сэтгэлийн хөөрлөөр дэлгэх нь танд муугаар эргэж болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны гавъяа хөдөлмөрийг зохих ёсоор үнэлнэ. Шинжлэх ухааны ажитнууд амжилтад хүрнэ. Зохион бүтээх ба шургуу чанараараа амьдралдаа олон зүйлийг сайн талруу нь өөрчлөх чадвартай байна. Уран бүтээлч хандлага хэрэглэ. Тэгвэл карьертаа амжилт гаргана.


НУМ (11/22-12/21)

Чухал ажил эхлэх, мэдээлэл олоход боломжийн өдөр. Өөрийн эрч хүчийг зөв зарцуулснаар та байр сууриа дээшлүүлж чадна. Доод шатны алба хашдаг хүмүүст их зан гаргаж, өндөр албан тушаалтанд ая тал зассанаар та албан тушаал ахиж болох боловч таны энэ ичгүүр сонжуургүй зан хамт ажиллагсад болон танилуудын чинь дунд таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.


МАТАР (12/22-1/19)

Сонирхлоо дагаж сонголт хийх өдөр. Бий болсон нөхцөл байдлаас өөртөө зориулж, хүссэн сонголтоороо эд материалын ашиг авч ирнэ. Итгэл олохын тулд хуурч, заль мэх хэрэглэсэн ч болно. Муу санаатай, зарчимгүй хүмүүсээс болгоомжил. Энэ ордны настай хүмүүс мөнгө хуримтлуулах, амьдралын ухаанаараа зан чанарынхаа давуу чанарыг харуулна. Хуучин ажил хэрэг, харилцаа холбоогоо дуусгавар болго.


ХУМХ (1/20-2/18)

Од гарагсын эрхшээл төлөвлөсөн ажлыг тань түргэн, үр ашигтайгаар өндөрлөхөд тус болохгүй. Уулзалт зохиох, замд гарах, суралцаж эхлэхэд тохиромжгүй. Энэ өдөр оюуны хөдөлмөр, хичээл сургалт, гар урлал хийхийг төлөвлөсний хэрэггүй. Оюун ухаан сэтгэл хөдлөлд захирагдаж байгаа болохоор та бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлж чадах нь юу л бол. Харин дүрслэн бодохтой холбоотой ямар ч ажил үр бүтээлтэй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Боловсролоо дээшлүүлж эхлэхэд таатай өдөр. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинэ танилуудтай болоход тохиромжтой. Гэртээ суух, их унтах, толинд удаан харахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


1 сэтгэгдэл