Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 21. Бархасвадь гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэлийн хат шалгах өдөр. Энэ өдөр байдал ерөнхийдөө буруугаар эргэсэн ч сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барь. Цаг хугацааны дараа энэ бүх хүндрэл бэрхшээл түр зуурынх байдаг. Хүндрэлтэй асуудалд голлон төвлөрөлгүй хийх ёстой өөр ажлаа ч явуул. Үйл явдлыг хэт түргэсгэх, эрсдэлтэй алхам хийх гэсний хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Хувийн амьдралд ахиц гарах өдөр. Таныг үл тоосон ч та уйгүй зан чанарынхаа ачаар хайр дурлалын хувьд ялалт байгуулж чадна. Үүнд тодорхой мөнгөн зарлага ч гарах бололтой. Бэлэн бай. Та үнэхээр хайртай бол бүү нарийл. Ажил дээрээ яаруу алхам, гэнэтийн шийдвэр бүү гарга. Бусдын урхинд амархан орохоор та сэтгэл санааны тогтворгүй байгаагаа сана. Өөртөө л итгэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны ажил үр дүн муутай байгаа нь дан ганц танаас бус хамтрагч, таны ажилчдаас шалтгаалж байна. Та өөр хамтрагчтай эсвэл өөр шинэ хүн ажилд аваад ажлаад үзээрэй. Сайн хүмүүстэй хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Хардалтаас болж сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэх үйл явдалд бэлэн бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хувь тавилан байдгийг санах өдөр. Эртний зохилдолгоот зурагдсан хувь тавилан амьдралд байдгийг та мэдэрнэ. Хамгийн гол нь та түүний тодорхой өөрт оногдсон хэсгийг мэдрэмжээрээ ялган авч өөрийн гараар бүтээх нь чухал байна. Эрч хүч, уран бүтээлч, эсрэг хүйсээ хүсэх сексийн мэдрэмж нэмэгдэнэ. Зам дээр таарах учрал зуурдынх биш байна.Сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруул. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг татахаар гэхдээ энгийн сайхан өөрөөрөө байх хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Байгууллагын удирдлагуудаараа гаргасан шинэ санаагаа хэлэлцүүл. Удирдлагууд болон ажлынхантайгаа харьцах харьцаагаа хянах хэрэгтэй. Хэрүүл шуугианаас хол бай. Ашиггүй хэрүүлийг бүү тоо. Таны өрсөлдөгчийн явуулга хүчтэй байна. Та бууж өгөлгүй түүнийг тасдан хаях арга мэхээ одоо л эхэл.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэлийн шаналлаа даван туулах өдөр. Дотны хүмүүс, найз нөхдийн хоорондын хурцадмал харьцааг намжаах үйлсэд татагдан орно. Дотоод сэтгэлээ бясалгах, сүм хийдэд очиход өлзийтэй. Өнөөдөр та мөнгө, санхүүгийн тал дээр азтай ашигтай байх бололтой. Сэтгэл шаналалаас болж гэдэс ходоодны архаг өвчин сэдрэх магадлалтай байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таагүй өдөр. Таны өөрөөс чинь болж бүх таагүй зүйлийн үндэс тавигдана, эсвэл аль хэдийн тавигдсан байна. Гэвч та өнөөдөртөө үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Бусдаас бурууг бүү хай, энэ цагийн л гарз болно. Та ямар ч нөхцөлд биеэ дээд зэргээр барьж, өөрийгөө удирд. Хүсэл тань санаснаар биелэхгүй байж магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр од эрхэс удирдах ажилтай хилэнцүүдийг ивээж байна. Танд хамтрагч нарын итгэх итгэл их байна. Асуудлыг хурдан шийдэж, хүнд байдлаас гар. Хэтэрхий захирангуй зан бүү гарга. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Найз нөхдөдөө санхүүгийн дэмжлэг үзүүлж тусал.
НУМ (11/22-12/21)
Ирээдүйн карьер, санхүүгийн үйл ажиллагаандаа анхаарах өдөр. Танд урьдын эрхэлж байсан зүйлээ хийвэл магадгүй өлзийтэй байна. Од эрхэс хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна. Танилдаа сохроор итгэх хэрэггүй. Хар санаанд авталгүй, бодлоготой байгаарай. Буруу хөрөнгө оруулалт их зарлага гаргах болно.
МАТАР (12/22-1/19)
Албан томилолтод явбал та сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Олон уулзалт, ярилцлаганд оролцох болно. Ямар ч байдалд та өөрийнхөө хувь хүн талын шинэ боломжуудыг нээж байхыг эрмэлзэх хэрэгтэй. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ханцуй шамлан цаг наргүй зүтгэх үе ирээд байна. Шинэ мэдлэг, сурлагад хичээн шамдвал удахгүй ашиг орлого их олохыг од эрхэс зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Зөрчилтэй, өрсөлдөөнтэй өдөр. Гольролдоо орсон ажилд гэнэтийн саад гарна. Өрсөлдөгчид гарч ирж ч болзошгүй. Хэдийгээр таны энэ бүхэнд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Гэхдээ хэт анхаарал хандуулж түүнийг өрнөх хэрэггүй. Анзаараагүй мэт байж, араатан мэт нухчин дар.
ЗАГАС (2/19-3/20)
Таагүй явдал тохиолдож болзошгүй өдөр. Гэнэтийн таагүй нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Дээгүүр албан тушаалтнуудтай бүү шөргөөцөлд. Таны зөв байсан ч тэд өнөөдөр улайрсан бух шиг зөрүүд байна. Таны өөрийнхөөрөө зүтгэвэл цаашдын хувь заяанд тань нөлөөлөхүйц шийдвэр гарж болзошгүй.
1 сэтгэгдэл