|

Монголын Хараагүй Иргэдийн Үндэсний Холбоо чадваржуулах сургалт хийлээ

Монголын Хараагүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, 

Ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар нар бусад хүмүүсийн хамт ирж 2017.04.02-нд Архангай аймгийн Хараагүй иргэдийн салбарын гишүүдтэйгээ уулзаж, чадваржуулах сургалт хийлээ. Энэ сургалтанд оролцсон харааны бэрхшээлтэй иргэдийнхээ санал бодол, тэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсч, саналуудыг аймгийн засаг дарга Ц. Мөнхнасанд хүргүүллээ. 
2017.04.03-ны өдөр АЗДТГазар ХБИ-ийн асуудал хариуцсан хэлтэс агентлагуудын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. 
Энэ уулзалтын үеэр харааны бэрхшээлтэй иргэд өөрсөддөө холбоотой асуудлуудаа асууж, тодруулж байлаа.

0 сэтгэгдэл