|

АРХАНГАЙ: Ихтамир сумын Хөхнуурын голомтоос тарваган тахал өвчний эсрэг бие илэрчээ


Архангай /МОНЦАМЭ/.
Архангай аймгийн ЗӨСТ-өөс тарвагантахлын өндөр идэвхитэй Хөхнуурын өрголомтондхийсэнтарваган тахлыншинжилгээгээрмахчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн тоошлыг хянан мэрэгч амьтан, зэм үхдэл олборлон амьтны үс ноолуур, нүхний амсрын гадны шимэгч,махчин шувууны гулигдас ноохойгээднийт 529 сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэнбайна.

Шинжилгээний дүнгээр махчин шувууны шинэ гулигдаснаас тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдвар эризипелойд-(Erysipelothriх rhusiopathiae)-ийн өсгөвөрийгилрүүлж,полимеразын гинжин урвалбуюумолекул биологийн шинжилгээ/ПГУ/эерэг дүнтэй гарсан байна.

Олборлосон 16 урт сүүлт зурам (Spermophilus undulatus),нэгмонгол огдой (Ochotona pallasii)-ноос тарваган тахлын эсрэг бие хайхцус наалдуулах шууд бус урвал/ЦНШБУ/-аар эерэг гарсныг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабориторит баталгаажуулжээ.
Хөхнуур багийн Мухар-3244702243 секторт урт сүүлт зурамны халдваржилт 33.3хувь, Халхи-3244703421 секторт урт сүүлт зурамны халдваржилт 20хувь, монгол огдой 3.3хувьбайна. Энэ судалгаагаар Хөхнуурын байгалийн голомтод тарваган тахал, эризипелоидын үүсгэгч идэвхитэй орчиж байгааг тогтоолоо.

Хяналт шинжилгээ хийхэдаймгийн ЗӨСТ-ийн багийнхантайсуурь судалгааны баг биологийн ухааны доктор, дэд профессор В.Батсайхан, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор зөвлөх зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, ЗӨСҮТ-ийн лавлагаа лаборатори хамтран ажиллажээ. 

0 сэтгэгдэл