|

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Хүн мал, амьтны гоц халдварт өвчин тарваган тахлын байгалийн голомт 4 сараас эхэлж намрын энэ үед халдвар оргил үедээ хүрдэг. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр дүүргийн нутаг дэвсгэрт уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 15-аас эхлэн хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн ажлыг эрчимжүүлээд байна.   

Тухайлбал, Баянзүрх авто техникийн шалган бүртгэх товчоонд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс, Замын цагдаагийн тасаг зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран 24 цагийн турш гурван ээлжээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм.  Мөн авто техникийн шалган бүртгэх бусад товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавьж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг иргэдэд өгч байна.

Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Гэсэн хэдий ч  иргэдийг Тарвага агнах, өвчих түүний мах, түүхий эдтэй харьцахаас зайлхийж үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал дүүргийн Онцгой байдлын дуудлага хүлээн авах 262741, 460310 дугаарт болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээллэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл