|

Боом өвчний голомтын шинжилгээ хийхэд үүсгэгч илрээгүй байна

 

 

 

Боом өвчний голомтын шинжилгээ хийхэд үүсгэгч илрээгүй байна

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТэнэсарын 06-21-ний өдөрӨндөр-Улаан сумын Бэлхи, Баянгол багийн хүн, малын өвчлөл бүртгэгдсэн газрын намаржаа, хаваржаа, зуслан болон үхсэн мал булсан цэгт газраас нийт 176 сорьц дээжлэн боомын голомтын шинжилгээ хийжээ.

Шинжилгээний хариугаар боом өвчний үүсгэгч илрээгүй байна.Мөн голомтотнутгийн эрсдэлтэй бүлгийн иргэдээс боом өвчний тандалтын асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараан сурталчилгаа хийж ажиллажээ.


0 сэтгэгдэл