|

АРХАНГАЙ: Коронавирусний халдвар нэмэгдэж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэв

Архангай аймгийн хэмжээнд 2022 оны 29 дүгээр 7 хоногийн байдлаар коронавирусний халдварын 88 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 8.8 дахин нэмэгджээ.
Энэ нь эрчимтэй тархалт гэж аймгийн ЭМГ-аас мэдээлж байгаа юм. Коронавируст халдварын тархалтын үе шатны үнэлгээгээр сүүлийн хоёр долоо хоног дараалан шар түвшинд буюу хүн амын дунд алаг цоог тархсан байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Иймд коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор бүх албан байгууллага, сумдад дараах зөвлөмжийг хүргэлээ. Үүнд:
-Ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгч нарт дотоод орчинд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуй сахилтыг сайжруулах,
-Ажилтан, албан хаагчдыг коронавирусний халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтын 3, 4-р тунд хамруулах,
-Коронавирусний халдвар, томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдгийн тандалтыг тогтмол хийх, амьсгалын камын халдварын шинж тэмдэгтэй ажилтан албан хаагчийг ажиллуулахгүй байх, харьяа өрх, сумын эмнэлэгт хандахыг зөвлөх,
-Байгууллагын дотоод орчинд цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, агааржуулалтыг сайтар хийх,
-Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох спорт, урлагийн арга хэмжээ, сургалт семинар, тэмдэглэлт ой гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ.

0 сэтгэгдэл