|

Архангай аймагт коронавирусний 113 тохиолдол шинээр бүртгэгдэв

 

 

Архангай аймагт коронавирусний 113 тохиолдол шинээр бүртгэгдэв

 

Архангай аймагт өчигдөр буюу 2022.01.18-нд коронавирусний 81 шинэ тохиолдол батлагдсан бол үүнээс хойш сүүлийн 24 цагт 01 дүгээр сарын 19-ний 10:00 цагийн байдлаар коронавирусний 113 тохиолдол батлагдаж, нийт батлагдсантохиолдол13394боллоо. Энэ хугацаанд 14 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12828 байна. Нас баралт 40 байна.

Гэрээр 149 хүн эмчлэгдэж байгаа бол тусгай эмнэлгүүдэд нийт 286 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 19 суманд коронавирусний хамгийн өндөр батлагдсан тохиолдол нь Эрдэнэбулган суманд 6238, хамгийн бага нь Цахир суманд 186 тохиолдол бүртгэлтэй байна. Коронавирусний халдварын тархалт ахиад нэмэгдэх хандлагатай байгаа тул холбогдох газруудаас гэрээсээ аль болох гарахгүй, амны хаалт тогтмол зүүх, гараа угааж хэвших зэрэг мэдээллүүдийг өгч байна.


0 сэтгэгдэл