“ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний төсөл-2” төсөл Эрдэнэбулган суманд хэрэгжлээ.
Тус төслөөр 10 кВ-ын төмөр бетон ЦДАШ 2,9 км, 10 кВ-ын 1,03 ЦДКШ км, 0,4 кВ-ын төмөр бетон ЦДАШ 67,8 км, 0,4 кВ-ын ЦДКШ 12,4 км шугам сүлжээг барьжээ. Мөн 10/0,4 кВ-ын КТПН-маягийн 3, АТП маягийн 2 нийт 5 дэд станцыг иж бүрэн барьж, 9 орон сууцны ерөнхий, давхрын шит, босоо хэвтээ шугамыг шинэчилсэн байна.
Гэр хорооллын тоолууржуулалтын ажлаар нийт 1215 ширхэг тоолуур болон нэгтгэлийн хайрцгийг ухаалаг тоолуураар тоноглон тулгуурт бэхлэн тогтоож, хэрэглэгчийн оруулгын кабелийг татаж холбон HES болон MDM программ хангамжтай бүрэн холболоо.
CL710K22 маркийн 1 фазын 6241ш ухаалаг тоолуур, CL730S22, CL730D22H, CL730D22L маркийн 3 фазын 343ш тоолуурыг Архангай аймгийн стандартчилал хэмжил зүйн төвөөр анхдагч баталгааг хийлгэж, гэр хороололд 4951 ширхэг 1 фазын тоолуур тавьсны 4122 тоолуурт хэрэглэгчийг холбосон байна.
Орон сууцанд 1263 тоолуурыг тавьж хэрэглэгчийг холбосон бол 3 фазын 343 ширхэг тоолуурын 76 ширхэгийг 10/0,4 кВ-ын дэд станцад тавьж, мэдээллийг бүрэн авч байна.
Өөрөөр хэлбэл Эрдэнэбулган сумын хэмжээнд төслийн үр дүнд ухаалаг тоолуурын HES болон MDM, Meter view, санхүү болон хүний нөөцийн цогц Veritech ERP программуудыг бүрэн нэвтрүүлжээ.
0 сэтгэгдэл