|

Украин НАТО-д элсэх боломжгүйг Ерөнхийлөгч В.Зеленский хүлээн зөвшөөрчээ

Украин НАТО-д элсэх боломжгүйг Ерөнхийлөгч В.Зеленский хүлээн зөвшөөрчээ

Украин улс НАТО-д элсэх боломжгүй, өөртөө найдах хэрэгтэй болно гэдгийг ойлгож эхэлж байна гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Тэрбээр мягмар гаригт Хамтарсан экспедицийн хүчний удирдагчидтай уулзах үеэрээ "Украин НАТО-гийн гишүүн болохгүй гэдэг нь тодорхой байна. Бид үүнийг ойлгож байна. Бид олон жилийн турш "Нээлттэй хаалга”-ны тухай сонссон, гэхдээ бид тийшээ нэвтэрч болохгүйг ч сонсож байсан. Энэ бол үнэн, үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Манай ард түмэн үүнийг ойлгож, өөрсдөдөө болон бидэнд тусалдаг түншүүддээ найдаж эхэлсэнд баяртай байна” хэмээн хэлжээ.

Мөн Зеленский Украин улсад өөрсдийнхөө тэнгэр, ард түмнийг дангаараа хамгаалах арга замыг санал болгосон. Ялангуяа ОХУ-тай нийтлэг хиллэдэг улс орнууд өөрийгөө хамгаалах талаар бодох хэрэгтэй. Бид агаарын довтолгооноос хамгаалах болон нисэх онгоц авахын тулд бүх зүйлийг хийж байна. Бидэнд харилцан үйлчлэлийн шинэ хэлбэр, шийдэмгий байдал хэрэгтэй гэдгийг сануулах хэрэгтэй байх. Хэрэв бид "Нээлттэй хаалга” руу орж чадахгүй бол бид  бидэнд туслах нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах ёстой. Бид найдвартай баталгаатай байхыг хүсч байна” хэмээн Хамтарсан экспедицийн хүчний уулзалт дээр мэдэгджээ.

Хамтарсан экспедицийн хүчинд Их Британи, Дани, Финланд, Эстони, Латви, Литва, Голланд, Швед, Норвеги багтдаг байна.

Эх сурвалж: INTERFAX

0 сэтгэгдэл