Санахгүй байж чадамгүй бүсгүйн тухай дуугаар хаягласан, сэтгэл сэргээж, дурсамж сэдрээх нэгэн гайхалтай тоглолтыг Арын сайхан хангай нутгийн бүсгүйчүүддээ зориулан тоглохоор дуучин П.Хэрлэн хүлгийн жолоо залахад бэлэн болжээ.
Энэ тоглолтын нэр,"Элкондор” хамтлагийн нэрийн хуудас болсон "Бүсгүй минь” дуу Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Ч.Төгсбаяр, түүний дүү яруу найрагч Ч.Мөнхбаяр нарын бүтээл бөгөөд ийнхүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр төрсөн газрынхаа тайзнаа эгшиглэх нь ээ.
"Бүсгүй минь” тоглолт Архангай аймгийн Хөгжимт драмын театрт нэг л удаа болох тул бүсгүйчүүд, ээж нартаа энэ тоглолтоор бэлэг бариарай.
0 сэтгэгдэл