|

Тариат, Эрдэнэмандал сумдын эмнэлэгт зөөврийн компьютер гардууллаа

 

 

Тариат, Эрдэнэмандал сумдын эмнэлэгт зөөврийн компьютер гардууллаа

 

Японы хүүхдийг Ивээх Сан "Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал сумдын эмнэлэгт зөөврийн компьютер өгснийг аймгийн Засаг дарга гардуулж өглөө. 

Орон нутгийн эмнэлгүүдэд явуулын оношилгоо, үйлчилгээ хийх, мэдээллээ шуурхай нэгтгэх, сүлжээтэй газарт интернэтэд холбогдох боломжтой зөөврийн компьютерууд хэрэгцээтэй тул эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн юм. 

АНУ-д төвтэй "Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Тариат, 2017 оноос Эрдэнэмандал суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. 

2021 онд Денан төслөөс дээрх сумдын эмнэлэгт нярайн шарлалтын болон эхо аппарат хандивлаж байжээ. 

Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн үр дүнг гаргаж, сайн туршлагаа бусад сумдын эрүүл мэндийн төвүүдэд түгээж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байхыг аймгийн Засаг дарга М.Батжаргал Тариат, Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн эрхлэгч нарт захиж байлаа.


0 сэтгэгдэл