|

RCEP-ийн орнуудын барааны 90% -иас дээшхи нь гаалийн татваргүй болно

RCEP-ийн орнуудын барааны 90% -иас дээшхи нь гаалийн татваргүй болно


"Бүс нутгийн нийтлэг түншлэлийн гэрээ" буюу RCEP нь  2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 улсад албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
 
Мөн БНСУ 2-р сарын 1-ний өдөр гэрээнд нэгдэх аж. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн энэ тухай: "RCEP хүчин төгөлдөр болох нь бүс нутгийн аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгнө" гэжээ. Тус гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр уг бүс нутгийн 90% -иас дээш бараа бүтээгдэхүүний худалдаа үе шаттайгаар гаалийн татваргүй болох юм байна. 

0 сэтгэгдэл