Цөмийн зэвсгийг хориглох шинэ гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлж магадгүй гэж 2017 оны Нобелийн энх тайвны шагналын эзэд мэдэгдлээ.
Энэхүү гэрээний үндсэн зорилго нь цөмийн зэвсгийг жигшиж, цөмийн стратегиас татгалзаж, энэ үзэл суртлыг дэлхий дахинд түгээх явдал юм.
"Цөмийн зэвсгийг хориглох гэрээ 2017” гэрээнд 19 орон аль хэдийн нэгдээд байгаа бөгөөд 50 орны парламент уг гэрээг соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох юм гэж Норвегийн ардын тусламжийн хөдөлгөөн мэдэгджээ.
"2019 онд багтаан бид 50 орны баталгааг авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 25-30 орон 2019 онд багтаан уг гэрээг соёрхон батлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тийм болохоор энэ гэрээ хэрэгжих боломжтой" гэж Цөмийн зэвсгийг устгах Олон улсын кампанит ажлын гүйцэтгэх захирал Беатрис Фин хэлжээ.
Гэвч цөмийн зэвсэгтэй томоохон орнууд уг гэрээг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд уламжлалт дайнаас урьдчилан сэргийлдэг цөмийн зэвсгийн тогтоон барих хүчийг сулруулна гэж үзэж байна.
0 сэтгэгдэл