|

“Эрдэнэс Тавантолгой” нийт өрийнхөө 8 хуваасны 1-ийг дарлаа!

“Эрдэнэс Тавантолгой” нийт өрийнхөө 8 хуваасны 1-ийг дарлаа!

 

"Эрдэнэс Тавантолгой” компани хятадын Чалкод төлөх ёстой өрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсан гэх мэдээлэл өнөөдөр сайн мэдээгээр тодроод байна. Сүүлийн 6 жилийн турш хэвлэлийн хуудаснаа бичигдсэн Чалкод төлөх ёстой өр ийн барагдсан нь таатай хэрэг юм. Гол нь Чалкод өрөө төлснөөр Монголын нүүрс 70 ам.доллар гэсэн босгыг давж, чөлөөлөгдөнө, дэлхийн зах зээлийн үнийн түвшинд ойртох нөхцөл бүрдэнэ гэдэг асуудал яригдаж ирсэн юм.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өр тавьж байсан. Гол нь тэр мөнгө сонгуулийн амлалтад зориулагдаж, Хүний хөгжлийн сангаар дамжин, бэлэн мөнгө хэлбэрээр тараагдсан юм.

 "Эрдэнэс Тавантолгой”  компанийн тухайд өнгөрсөн жилүүдэд зүүн цанхиас олборлосон нүүрсний 65 хувийг олборлогч "TTJVCO” компанид, үлдсэн 35 хувийг "Чалко” компанийн өрөнд өгч байсан. Ямартай ч Чалкогийн өрөө даржээ. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой”-н өр ингээд дундрахгүй. Учир нь, тус компани  100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг, өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны нэг л болно гэдгийг нэр бүхий эдийн засагчид хэлж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

0 сэтгэгдэл