|

Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ

Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ


Дэлхийн улс орнуудын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгөх зорилгоор олон улсын хөгжлийн түншлэгчид санаачилга гаргаж Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага (ТЗСХ) хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл 155 улс орныг хамруулсан 701 удаагийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн байна.
Улс орнуудын төрийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны түвшинг 7 бүлэг хүрээнд хамаарах 31 шалгуур үзүүлэлтийг тусгайлсан аргачлалын дагуу тогтоосон A, B, C, D үнэлгээгээр үнэлдэг. ТЗСХ-ын үнэлгээний тайланг олон нийтэд нээлттэй болгосноор бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд өөрсдийн дүн шинжилгээндээ өргөн ашигладаг.
viber_image_2021-10-11_14-55-37-905 Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ
Дэлхийн банк Монгол Улсын ТЗСХ-ын үнэлгээг анх 2015 онд гүйцэтгэсэн ба хоёр дахь удаагийн үнэлгээг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд зохион байгуулж 2018-2020 онуудад хамаарах төсөв санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж тайланг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сангийн яам болон холбогдох бусад талуудад албан ёсоор танилцуулаад байна. Үнэлгээний тайлангаар нийт 12 үзүүлэлтийн оноо дээшилж, 13 үзүүлэлтийн оноо өөрчлөлтгүй хэвээр, харин 3 үзүүлэлтийн оноо буурсан байна.
%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%2006 Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТӨСВИЙН НАЙДВАРТАЙ БАЙДАЛ
Тодорхойлолт: ТЗСХ-ын үнэлгээний "Төсвийн найдвартай байдал” бүлэг нь төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг харьцуулан үнэлдэг
%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%2010 Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ
Төсвийн зарлага: 2015 оны үнэлгээгээр зарлагын гүйцэтгэл батлагдсан төсвөөс 15 хувиас их зөрүүтэй байсан бол энэ удаагийн үнэлгээгээр буюу сүүлийн гурван жилийн хугацаанд зарлагын бодит зөрүү 10 хувиас бага болж буурчээ.
%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%2008 Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ
Төсвийн орлого: Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас өмнөх хоёр жилд орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнээс давж байсан бол цар тахлын нөлөөлөл нь төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлж, 2020 оны төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 7.9 хувиар багассан байна.
%D0%97%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%2007 Монгол Улсын төсвийн зарлагын үнэлгээний 12 үзүүлэлт дээшилж, гурван үзүүлэлт буурчээ
Эх сурвалж: Сангийн яам

0 сэтгэгдэл