|

Архангай аймаг байгаль орчны жишиг лабораторитой боллоо

 

Архангай аймаг байгаль орчны жишиг лабораторитой боллоо

 

Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар байгаль орчны лабораторийн тоног төхөөрөмжтэй болжээ. Энэхүү лабораторт 90 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн тоног төхөөрөмж өгч байгаа бөгөөд "Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга барил нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. 

Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банк, БОАЖГ, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Монгол орны усны засаглалыг бэхжүүлэн, гол мөрний ай сав газрын усны менежментийн төлөвлөгөөг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий төсөл аж. 

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр аймгийн УЦУОШГ-ын дарга Ц.Оюунбат төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Архангайаймаг төвийн бүсийн байгаль орчны жишиг лаборатортой болох нөхцөл бүрдлээ хэмээн онцолсон байна.

Байгаль орчны лабораторийн тоног төхөөрөмжийг АХБ-ны төслийн зохицуулагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Усны газрын” мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Орхон-Чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, аймгийн УЦУОШГ-ын хамт олонд хүлээлгэн өглөө.


0 сэтгэгдэл