|

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

 


МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнэ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.


0 сэтгэгдэл