|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч баримт бүрдүүлж, өөртөө тэтгэвэр тогтоолгожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч баримт бүрдүүлж, өөртөө тэтгэвэр тогтоолгожээ

 

Архангай аймгийн иргэн хуурамчаар бичиг баримт үйлдэж, өөртөө тэтгэвэр тогтоолгосон хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс цагдаагийн байгууллагад  албан бичиг илгээсэн байна. Дээрх албан бичигт, тус аймгийн харьяат иргэн 58 настай эрэгтэй хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон тухай дурджээ. Архангай аймгийн цагдаагийн газраас уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад сэжигтэн этгээд нь одоогоос хоёр жилийн буюу 2019 онд хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын санд 7,440,000 төгрөгний хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Сүүлийн үед хуурамчаар бичиг баримт үйлдэх, ашиглах хэргүүд олноор бүртгэгдэх болсон. Хэрэв хуурамчаар бичиг баримт үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар "Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

https://news.zindaa.mn/3qhh

0 сэтгэгдэл