|

Аймгийн хэмжээнд 1117 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байна

Аймгийн хэмжээнд 1117 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарах юм.

Архангай аймгийн хэмжээнд нийт 13430 тэтгэвэр авагч бий. Үүнээс 1117 тэтгэвэр авагч дээрх хуулийн үйлчлэлд хамаарч, энэ сарын 1-нээс тэдний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.

 

Харин нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр 2 дугаар сарын 1-нээс найман хувиар нэмэгдэнэ.


0 сэтгэгдэл