|

Улсын тусгай хамгаалалттай газар 39730 толгой мал хаваржиж байна

 

Улсын тусгай хамгаалалттай газар 39730 толгой мал хаваржиж байна

 

Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5399.9 мянган толгой мал хаваржиж байна. Үүнээс улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 2 сумын 114 малчин өрхийн 39730 толгой мал хаваржиж байна.


Гадны Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Дорнод, Сэлэнгэ аймагт Цэцэрлэг, Хашаат, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх сумын 51 малчин өрхийн 24.1 мянган толгой мал байна.


Харин Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 20-иод сумаас 176 өрхийн 110 орчим мянган толгой мал Архангай аймгийн нутагт хаваржиж байна.

Ихтамир, Өлзийт, Төвшрүүлэх, Жаргалант сумын 51 өрхийн 19.5 мянган толгой өөрийн аймгийн бусад сумын нутагт тус тус отроор хаваржиж буй.

 
 

0 сэтгэгдэл