Монгол Улс ОУВС-ийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй. Гэвч өнөөдрийг хүртэл Стэнд бай хөтөлбөрийг авах эсэхээ эцэслэн шийдэж чадаагүй байна. Эрх баригчдын хувьд Стэнд бай хөтөлбөрт хамрагдах, БНХАУ-аас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах гэх хоёр сонголттой тулгараад буй.
Энэ талаар Сангийн сайдаас тодруулахад "ОУВС-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж хөтөлбөрт хамрагдах тооцооллыг ярьж байна. Хэлэлцээ ирэх долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх байх. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Монголбанк, ОУВС талаас Ази номхон далайн газрын холбогдох хүмүүс оролцож байгаа.
Эхний ээлжинд хэлэлцээрээ дуусгах шаардлагатай байна. Эцсийн байдлаар хөтөлбөрт хамрагдана гэсэн шийд гараагүй байгаа” гэсэн бол өмнөд хөршөөс 4 тэрбум ам.долларын зээл авах асуудал хэрхсэн тухайд "Өмнөд хөрштэй улс төрийн нөхцөл байдал сайнгүй байсан учраас зээл авах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Гэхдээ харилцаа эргээд сэргэж байгаа бол нааштайгаар шийдэгдэх байх” гэх хариулт өгчээ

1 014 сэтгэгдэл