Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалт Энэтхэг улсын Мумбай хотоос Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд буулаа.
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакциныг тээвэрлэсэн "МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:20 цагт "Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа.
БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенeка вакциныг тус улсаас "МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор авч ирж буй нь энэ юм.
Ингэснээр Монгол Улсад вакцинжуулалт эхлэх боломжтой боллоо.
0 сэтгэгдэл