Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX ("Ковакс") механизмд 172 орон нэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Тэрбээр коронавирусний эсрэг эм хэрэгсэл гарган авах ажлыг түргэтгэх асуудлаарх түншлэлд нэгдэхийг хүссэн захидлыг бүх улс оронд өнгөрсөн долоо хоногт явуулснаа дурдсан байна.
ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн 172 улс "COVAX” механизмд оролцож байна. "Бид энэхүү хүчин чармайлтад цаг тухайд нь нэгдэн орсон улс орнуудад лицензтэй, батлагдсан бүх вакциныг тэгш хүртээх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
0 сэтгэгдэл